P.Нямдорж: Гиннесийн номд бvртгvvлэхээр 4096 бєх барилдуулах гэж байгаа
-Барилдсан бєхчvvд тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх болно-
Дэлхийн єнцєг булан бvрт хєх толботой зон олны хvсэн хvлээдэг Улсын маань баяр наадам удахгvй болох гэж байна. Хvчит бєхчvvдээ дээдэлж, хvндэлж хайрлаж явдаг хvмvvст хvргэх нэгэн сонирхолтой мэдээлэл байна. Наадмын дараа Монголын vндэсний бєхийн тvvхэнд анх удаа 4096 бєх зодоглохоор болжээ. Энэ талаар Монголын vндэсний бєхийн холбооны тэргvvн Р.Нямдоржоос дараахь тодруулгыг авлаа. Монголын тєдийгvй дэлхийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх томоохон барилдааны талаар манай сонинд анх удаа мэдээлэл єглєє.
-Монгол Улсын тvvхэнд анх удаа 4096 бєх барилдах гэж байна. Аймаг, сумын бєхчvvддээ урилга тараагаад эхэлчихсэн vv?
-Тийм ээ. Монголын Vндэсний бєхийн холбооны “Их эв эе” хуралдаад ирэх дєрвєн жилийнхээ vйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. Энэхvv чиглэлд монгол бєхийн дээд амжилтыг Гиннесийн номд бvртгvvлэхээр тусгасан юм. Ийм том хэмжээний ажил хийхээр болсон маань цаанаа учиртай. ЄМЄЗО Шилийн гол аймгийн Баруун Vзэмчин хошуундаа 2048 бєх барилдуулж монгол бєх гэдэг нэрээр Гиннесийн номд бvртгvvлсэн байна. Ингэхээр єнєєдєр дэлхий даяар Гиннесийн номноос мэдээлэл авч, бахархаж ярьдаг хvмvvс монгол бєх гэдэг ийм ємсгєлтэй, Хятад улсад байдаг юм байна гэсэн ойлголттой болчихсон байна.
-Тэгэхээр дээрх тоог хоёр дахин vржvvлээд 4096 бєх барилдуулахаар болсон байх нь ээ?
-Аймгийн наадамд 256, сумын наадамд 128 бєх барилддаг. Тэгэхээр Улсын баяр наадмаар улс орон даяар нийтдээ 40 мянга гаруй бєх барилддаг гэсэн vг. 4096 бєх бол улсын баярт барилддаг нийт бєхийн дєнгєж 10 хувь нь байгаа биз. Оролцож байгаа бєхчvvдийн хувьд нэр хvндийн болон тvvхэнд vлдэх томоохон vйл явдал болно. Барилдсан бєхчvvдэд тусгай батламж олгоно. Оролцсон бєхчvvдийн овог нэрийг оруулан дээд амжилтын талаар тусгай ном болгон хэвлvvлэх юм.
-Гиннесийн номд бvртгvvлэхийн тулд дээд амжилтын судалгааны институтэд ханддаг гэсэн. Тэгэхээр 4096 бєх барилдаж бvртгvvлнэ гээд албан ёсоор мэдэгдсэн байх?
-Тийм ээ. Гиннесийн захиргаанд албан ёсоор хандахад “Боломжтой гэж vзэж байна” гэсэн хариу єгсєн. Монгол Улсаас єєр хаана ч 4096 бєх барилдуулж чадахгvй. Магадгvй зуун жилийн хугацаанд эвдэгдэшгvй нэгэн дээд амжилт болох байх.
-Тэгэхээр барилдаан болох vеэр Гиннесийн амжилтыг бvртгэх бие тєлєєлєгч ирэх нь ээ?
-Тийм ээ. Бие тєлєєлєгч ирж ажиллана. Бєхчvvдийг тоо ёсоороо байна уу гэдгийг шалгаж баримтжуулж авах юм.
-4096 бєхийн барилдаан гэхээр нэлээд хэдэн єдєр зодоглох нь ээ. Тєв цэнгэлдэхэд барилдах уу?
-Одоогоор хаана гэдгийг албан ёсоор тогтоогvй байна. Барилдааныг есдvгээр сарын 17-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар єдєр судраа л товлосон.
-Бєхчvvдийн тоо илvv гарвал тэр тоогоор нь барилдуулах уу?
-Vгvй. 4096 бєх барилдана гээд мэдэгдчихсэн учраас тоогоо яг барина. Урьдчилсан байдлаар сум бvрээс тоо авна.
-Шилийн гол аймагт зохион байгуулсан 2048 бєхийн барилдааны талаар мэдээж судалсан л байх?
-Тэгэлгvй яахав. ЄМЄЗО-д улсын баяр наадам гэж байхгvй, бєхийн барилдаан ч тогтмол болдоггvй шvv дээ. Тийм учраас 2048 бєх цуглуулж барилдуулах гэж улс орон даяараа л хєдєлсєн байна билээ. Санхvvгийн хувьд гэхэд 300 тvмэн зоос буюу 600 орчим сая тєгрєг зарцуулсан гэсэн. Тал нутагт 300 гаруй гэр барьж, 2048 бєхийн ємсгєл хийх, бєхийн тоогоо гvйцээхийн тулд зарцуулсан хєрєнгє нь тийм юм. Манай холбооноос 200 сая тєгрєгт багтаан зохион байгуулахаар тєлєвлєсєн. Бєхчvvд маань бvгд бэлэн, гэр бариад юм уу, тоог гvйцээх ямар нэгэн асуудал гарахгvй.
-ЄМЄЗО Засаг захиргаа ард тvмэнтэйгээ хамтраад энэхvv ажлыг нугалжээ. Монголын тєр засгаас тvvхэнд vлдээх энэ ажлыг зохион байгуулах хєрєнгє санхvv, зохион байгуулалтын ажил дээр хамтарч ажиллах уу?
-Бид тєлєвлєєд одоогоор бэлтгэл ажлаа эхэлж байна. Монголын ард тvмний дэмжлэгээр энэхvv ажил маань бvтнэ. Бєхєд хайртай ард тvмэн маань Монгол бєхийн єргєєг цогцлооход хэрхэн оролцсон шигээ хандах байх гэж бодож байна. Бид албан байгууллага, хувь хvмvvстэй гурван чиглэлээр хамтарч ажиллана. Vvнд нэгд зохион байгуулах ажил, хоёрт санхvvгийн дэмжлэг, гуравт хэвлэл мэдээллийнхэн энэхvv vйл ажиллагааг олон нийтэд хvргэх гэсэн чиглэлээр хамтрах юм. Ер нь 20 мянган хvн 5000 тєгрєг єгєхєд л санхvvгийн асуудал шийдэгдчихнэ шvv дээ. Цаана нь бас тєр засаг байна.
URL: