Бээжингийн Монгол биеэ үнэлэгчид хятадуудын хүүхдийг тээхийг хүсдэг болжээ

20141004053259БНХАУ нь өнгөрсөн жилээс эхлэн “Нэг-хүүхэд-нэг гэр бүл” гэдэг бодлогоо зөөлрүүлж, аргагүй байдлаа дурдан бичсэн гэр бүлийг шалган нягталж үзээд хоёр дахь хүүхдээ төрүүлэх зөвшөөрөл олгодог болсон.  Хамгийн сүүлд л гэхэд 20 мянган залуу гэр бүлд хоёр дахь хүүхдээ төрүүлэх зөвшөөрөл олгосон гэж байгаа. Гэвч Хятад эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдээ төрүүлэх асуудал хязгаарлагдмал, хуулийн хатуу шийтгэлтэй хэвээр байгаа юм. 1979 оноос эхэлж хэрэгжүүлсэн хүн амын өсөлтөө тогтоон барих энэ бодлогын дагуу Хятадад олон зуун мянган эмэгтэй ууль бусаар хоёр дахь удаагаа жирэмсэлсэн хэмээн шийтгүүлж, хүүхдээ хүчээр зулбуулах юм уу хүчээр үр хөндүүлэх дарамтанд өртдөг гэдэг. Энэ нь эмэгтэй хүний эрх чөлөө, эрүүл мэндэд харгисаар халдсан хэрэг төдийгүй дээр нь өч төчнөөн мянган юанийн өрөнд оруулсан хатуу шийтгэл билээ. Харин 2000 оноос эхлэн Хятадын баян чинээлэг гэр бүлийн эмэгтэйчүүд улсдаа тодорхой хэмжээний мөнгө төлөн хоёр дахь хүүхдээ төрүүлдэг болсон гэдэг.

Гэвч тэд өөрсдөө хүүхэд төрүүлэхгүй харин гадны орны харъяат тээгч эхийг ашиглан гадаадын оронд хүүхдээ төрүүлдэг болсон гэдэг. Гадаадын харъяат эхээс төрсөн хүүхэд нь гадны аль нэг оронд төрөөд тур улсын иргэн болсон тохиолдолд Хятадын хууль үйлчилдэггүй учраас ийм арга хэрэглэдэг байсан хэрэг. Тэгвэл “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого цуцлагдсан биш тээгч эхийн тусламжтай хүүхдийнхээ тоог нэмэх, ихэр хүүхэдтэй болох гэж тэмүүлсэн хятад гэр бүлийн тоо ихэссэн байна. Ялангуяа Бээжингийн баян гэр бүлүүд тээгч эхийн хэвлийд үрээ суулгаж нэг юм уу хоёр ихэр хүүхэдтэй болохыг чухалчилдаг болсон бөгөөд тээгч эхчүүдийг сонгон шалгаруулдаг байгууллагууд хүртэл байгуулагджээ.

Харин эдгээр байгууллагууд эрүүл саруул, өвчин хуучгүй тэгээд ч хятадуудтай ижилхэн царай зүстэй монгол эмэгтэйчүүдийг юу юунаас илүү үзэн сонгодог болсон байна. Ямар нэг аргаар Бээжинд очсон буюу ихэвчлэн караоке, зочид буудалд биеэ үнэлэн хэдэн юань олдог монгол хүүхнүүд тээгч эхийн шалгуурт тэнцэж хөрөнгөлөг хятад гэр бүлийн өв залгамжлагч болох хуруу шилэнд хөлдөөсөн үр тогтсон өндгөн эсийг биедээ суулгуулаад төрөн төртлөө эдийн засгийн болоод эрүүл мэндийн асуудлаа хариуцуулах явдал түгээмэл болжээ. Хятадууд үр хүүхдийнхээ ирээдүйг ихэд чухалчлан үздэг учраас үрийг нь тээж байгаа монгол эмэгтэйг АНУ-д аваачиж, тэнд төрүүлэн хүүхдээ АНУ-ын давхар иргэншилтэй болгох явдал ч их болжээ.

Тээгч эхийн ханш нь 150 мянгаас 250 мянган ам.доллар учраас монгол янханууд энэ ашигтай ажлыг дуртайяа хийдэг байна. Есөн сарын турш тэжээлгэж тэтгүүлж, халамжлуулж яваад монгол мөнгөөр бол бараг 400 сая төгрөг халааслаад ирнэ гэхээр арга ч үгүй. Ийм “сайхан” ажлын сураг сонссон бусад биеэ үнэлэгч хүүхнүүд тээгч эх болохын төлөө булаацалдан дайрах явдал ч ихэсч, 21-25 насны залуу охид Монголоос олноороо очин өрсөлдөх болсон учраас сүүлийн үед 250 мянган ам.долларын ханш навс унаж эдүгээ ердөө 30 мянган ам.долларт хүргээд байгаа юм байх. Монголынхоо үрсийг маш олон болгох ёстой охид хүүхнүүд маань ийнхүү Хятадын хүн амыг улам олон болгох ажилд хүчин зүтгэж эхэлсэн нь харамсалтай санагдаж байна.

 

Н.Нараа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих