Ким Кардашьян зочид буудалд охиноо мартжээ
Теле од Ким Кардашьян саяхан олны өмнө эвгүй байдалд оржээ. Гэрэл зурагчид, операторуудын дэргэдүүр зөрөн машин руугаа орохдоо тэрбээр зочид буудалд охин Нортоо үлдээснээ гэнэт санасан байна.
Ингээд Ким шууд л эргэж, ямар ч үг өчилгүйгээр зочид буудал руу алхжээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр охиноо тэвэрсээр гарч ирж, машиндаа суусан байна.
Энэ үеэр Кимийн нөхөр Канье Уэст харагдсангүй. Папарацциуд ч тэднийг салж буй бололтой гэсэн дүгнэлт гаргажээ. Харин алдарт хос энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
mnews.mn
URL: