“A-sound” хамтлаг том алдаа хийв
Монголын рок, поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, үзэл бодлоороо ялгардаг “A-Sound” хамтлагийнхан сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй гишүүд нь өөр хоорондоо муудсанаас болж хоёр гишүүн нь хамтлагаа орхихоор шийджээ. Энэ ч нэг хэрэг.
Харин өнгөрсөн жил гаргасан “Чин зүрхний хайр” хэмээх МУУГЗ Ж.Шараа гуайн аялгуу, яруу найрагч Намжимын Очирбатын шүлгээр бүтсэн дууг өөрсдийн стиль имиждээ тааруулан сайхан дуулж, дүрсжүүлсэн аж.
Энэ дуу залуу үеийнхэнд ихээхэн таалагдсан хэдий ч алдартай яруу найрагч агсан Н.Очирбат гуайн нэрийг клипэн дээрээ бичиж дурдаагүй байна.
Үүнд нь аялгууг зохиосон Ж.Шараа гуай ихэд бухимдан “Шүлгийг нь бичсэн андын минь нэр үүрд энэ дуутай хамт дурсагдах учиртай. Залуучууд хүний юмыг авахдаа гаргуун ч цаана нь зохиогч, бүтээгч өвгөцүүл биднийг ер тоохгүй юм” хэмээн учирлаж суух болжээ.
Залуус аа, од болох нэг хэрэг. Эхлээд хүн байгаач гэж хэлмээр санагдав.
URL: