KFC- сүлжээ хоолны газар өмнө “City toilet” байсан гэв
Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан KFC Монголд нээгдээд нэг жилийн нүүрийг үзэх гэж байна.
Хурандаа Харланд Сандерсын 70 гаруй жилийн өмнө байгуулсан KFC зоогийн газар нь 11 төрлийн ургамал, амтлагчаар амталсан дахин давтагдашгүй хосгүй амттай Кентаки шарсан тахиагаараа дэлхийд танигдсан сүлжээ түргэн хоолны газар. Энэхүү дэлхийд алдартай сүлжээ рестораныг “Таванбогд фүүдс” компани Монголд оруулж ирж, нээн өргөжүүлсээр ажиллаж байна. Харин сүүлийн үед KFC-н “Хүүхдийн зуу” дахь салбарын асуудал чих дэлсэх боллоо. Учир гэвээс үйлчлүүлэгчдийн ярьж буйгаар өмнө нь тэр газар “City toilet” байсан гэх юм. Тиймээс эвгүй үнэр үнэртээт байдаг талааар үйлчлүүлэгчид жиг жуг хийх болсон байна. Энэ асуудлыг тодруулахаар KFC Зорив. Хүрэх замдаа ойролцоох албан газруудаар орж энэ талаар тодрууллаа. Уулзсан хүмүүсийн ихэнх нь өмнө нь тэр газарт “City toilet” байсан гэдгийг дахин дахин батлан хэлж байв. Зарим нь бүр “хааяа ороход эвгүй үнэртэй байдаг. Хоолны газрыг ийм газар байлгаж болдог юм байхдаа” гэх хүн хүртэл байсан юм.
Харин биднийг KFC рүү ороход тахианаас өөр ямар нэг юм үнэртсэнгүй. Өдөр бүр үргэлжилдэг үйл ажиллагаа хэвийн, үйлчлүүлэгчид ч дүүрэн байлаа. Бид зохион байгуулагчаас энэ талаар асуухад “Таванбогд фүүдс” компаний холбогдох хүнээс мэдээлэл авахыг хүссэн юм. Харин тус компани руу утас цохиход “хариулт өгөх боломжгүй байна” хэмээн мэдэгдлээ.
medee.mn
URL: