Хүн дайрсан таксины жолооч үйлчлүүлэгчдийнхээ үгэнд итгээд зугтжээ
Энэ сарын 02-ны орой буюу өчигдөр орой 01.42 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Гуравдугаар эмнэлгийн урд явган хүний гарцан дээр явган зорчигч О-г марк дугаар тодорхойгүй автомашин мөргөж осол хэргийн газрыг орхиж явсан хэргийн Нийслэлийн замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайх үйл ажиллагаа явуулсаны үндсэн дээр “Хюндэ” авто машины жолооч Б үйлдсэн болохыг тогтоожээ.
Хүний амь хөнөөгөөд зугтсан жолоочийн хэргийн талаар мэдүүлэхдээ “Өчигдөр 01.00 цагийн үед 13-р хорооллоос төв рүү чиглэсэн буудлаас Драгон орох хоёр хүн аваад явсан. Улмаар Драгон орохоор явж байгаад буюу 10-р хорооллын автобусны буудлын явган хүний гарцаар хоёр хүн гарч ирж замын голд зогссон. Тэгээд би хөдөлтөл нэг нь үсрээд ороод ирсэн. Ингээд хүн мөргөчихлөө гээд цаахан талд нь очоод зогстол ард сууж явсан хоёр хүн чиний үйлдэл буруу, чи цаашаа явахаас өөр аргагүй гэсэн. Тухайн үедээ айж сандарсан байсан учир явчихсан. Гэхдээ би эргэж ирээд цагдаа дуудая гэж бодсон” гэв.
URL: