Барилгын ажилчин хүчдэлд цохиулж амиа алджээ
Барилгын салбарт сүүлийн жилүүдэд багагүй эрсдэл нүүрлээд байгаа. Хөдөлмөр хамгааллын дүрмийг хангаагүйгээс хүний амь нас эрсдсээр байна. Өчигдөр орой гэхэд “Шилдэг шилтгээн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Залуу гэр бүл-2” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 орчим настай залуу өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа аж. Түүнчлэн амиа алдсан залуу тус барилгад ажиллаад нэг сар л болж байсан гэнэ.
URL: