“Шилдэг шилтгээн” ХХК-ийн “Залуу гэр бүл-2” хотхоны барилгын ажилтан амиа алдлаа

3dfb4d41d790c55fbigХэдхэн хоногийн өмнө л барилга дээр ажиллаж байсан хичээлийнхээ төлбөрийг хийх гэж хөлсөө дуслуулан ажиллаж байсан гурван оюутан унаж нас барсан хэрэг гарч, олныг сэрд хийлгэж байлаа. Амьдралаа чадан ядан залгуулж яваа ар гэрийнхэндээ хэрэндээ тус хүргэж, биеэ даасан эр хүн болж байгаагаа мэдрүүлж явсан сайхан гурван залуу ид хийж бүтээх насан дээрээ бусдын буруугаас болж хорвоог орхино гэж хэн санах билээ.

 

Үүний дараах нь 18 –хан настай амьдралынхаа цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа охин мөн л ажиллаж байсан барилга дээрээс унаж өөд болсон. Түүний нас барсан шалтгааныг хамгаалалтын бүс нь тасарсан хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өмнөх ослуудаас болж амиа алдсан ар гэрийнхний харууслын нулмис нь хатаж амжаагүй байхад дахин нэг залуу барилгаас болж амиа алдлаа.
Өчигдөр орой 17 цагийн үед Зуун айлын барилгын материалын захын орчим “Шилдэг шилтгээн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Залуу гэр бүл-2” хотхоны барилга дээр осол гарч, 30 орчим настай залуу амь насаа алдлаа. Шалтгаан нь мэдээж Хөдөлмөр хамгааллын дүрмийг хангаагүйгээс. Амиа алдсан залуу давхарлаж тавьсан контейнер дээр тавьсан угсардаг шат нь нэг метр ч хүрэхгүй зайд байх өндөр хүчдэлд хүрснээр газар дээрээ амиа алджээ. Залуу тус барилгад ажиллаад нэг сар л болж байгаа гэнэ.
Журмандаа өндөр хүчдэлийн шугамаас ажиллах зурвас хамгийн багадаа хоёр метр зайтай байх ёстой аж. Гэтэл хариуцлагагүй барилгынхан тус залууг ийнхүү амь насыг нь эрсдэлд оруулан байж ийн ажиллуулж байгаад аминд нь хүрсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа аж.

http://chuhal.mn/r/41386


URL:

Сэтгэгдэл бичих