30 настай эрэгтэй барилга дээр ажиллаж байгаад хүчдэлд цохиулж амиа алджээ

146841-19092014-1411095257-193857105-BarilgaСүхбаатар дүүргийн 11 р хороо, 7 дугаар хороолол баригдаж буй 13 давхар, 216 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байсан 30 настай залуу хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэг гарчээ.

Энэ хэрэг өчигдөр буюу аравдугаар сарын 02-ны 18.00 цагийн орчимд гарсан байна.

Тус барилга нь “Эн Эн Жи Юу” компанийн захиалгатай бөгөөд “Шинэ шилтгээн” компани барилгын ажлын гүйцэтгэгчээр нь ажиллаж байжээ.

Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд санхүүгийн маргаан гарч барилгын ажил долоо хоног зогсоод байж. Гэтэл захиалагч компани хувь хүний барилгын бригадтай гэрээ байгуулж шавар, өрлөгийн ажил хийлгэж байх үед энэ хэрэг гарсан байна.

Болсон үйл явдлын гэрчийн яриагаар барилгын гадна талын хамгаалалтын саравчийг тогтоосон төмөр өрлөг хийхэд саад болж байна гээд сугалж авах гэж байгаад үзүүрийг нь өндөр хүчдэлийн утсанд хүргэснээс болжээ. Гэвч зарим хүний ярьж буйгаар барилгын цахилгааныг тасалсан байсныг залгах гэж байгаад хүчдэлд цохиулсан байж ч магад гэнэ.

М.Жаргал | GoGo.mn


URL:

Сэтгэгдэл бичих