Сурагчтайгаа бэлгийн харьцаанд ордог байсан багш нарыг барьжээ
Луйзианагийн Дестреханы ахлах сургуулийн багш 32 настай Шелли Дуфресне, 24 настай Рейчель Респесс нар насанд хүрээгүй сурагчтайгаа гурвалсан бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр баривчлагджээ. Орон нутгийн шүүх тэднийг бага насны хүүхдэд дээрэнгүй хандсан, бусдад бие мах бодийн дарамт учруулсан гэх үндэслэлээр яллахаар зэхэж байгаа гэнэ. Багш нартайгаа бэлгийн харьцаанд орсон сурагч сургууль дээрээ энэ тухайгаа цуурхал дэгдээснээр цагдаагийнхан мэдэж, хэргийг илрүүлсэн гэж Вашингтон Пост мэдээлэв.
Луйзианагийн шериффийн албаны мэдээлснээр хоёр багш хамгийн анх есдүгээр сарын 12-ны өдөр хөлбөмбөгийн тэмцээний үеэр сурагчаа уруу татсан аж. Харин хохирогч гэгдэж буй сурагч хүү 17 настай бөгөөд нэр болон бусад холбогдох мэдээллийг нь нууцалж байна.
Тобби
- See more at: http://world.time.mn/content/49757.shtml#sthash.wekxkGSn.dpuf
URL: