Мэргэжлийн хяналтынхан авлигад өртөх эрcдэлтэй гэв

АТГАвлигатай тэмцэх газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар шалгалт хийжээ. Шалгалтаар НМХГ-аас хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хийсэн шалгалтаар 187 албан хаагчаас 96 буюу 51 хувь нь авлигад өртөх өндөр эрсдэл үүссэн байжээ. Учир нь, тухайн албан хаагчид нэг албан тушаалдаа 5-10 жил ажилласан нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг бий болгосон гэж үзсэн байна. Тиймээс НМХГ-т эрсдэлтэй гэсэн ангилалд орсон албан хаагчдаа өөр газарт сэлгэн томилох зөвлөмж, чиглэлийг хүргүүлжээ. Үүнтэй холбоотойгоор НМХГ-аас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар болсон байна. Мөн тухайн байцаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулжээ.

 

 

С.ГАН     /Үндэсний шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих