Гал гарсан нь автомат тоног төхөөрөмжөөр тоноглоогүйтэй холбоотой гэв

527-1412304559527-1412219726527-1412131646d3814d2e8b04fbafgreatОБЕГ-аас Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр “Хуримын ордон”-ы Урд талд барьж байсан “Шангрилла-2” барилгад гарсан галын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын зүгээс тухайн барилгыг гал гарах үед хурдан шатдаг материалаар хийснээс гадна галын автомат төхөөрөмжөөр тоноглоогүйг хэлсэн юм.

Гал гарах үед ОБЕГ-ын гал унтраах гурван анги 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан аж. Тэд галын хүрээ тэлсэн нь манай байгууллагын зүгээс усны хүч хүрэлцээгүй байсан гэж хэвлэлийнхэн ташаа мэдээлсэн гэдгийг онцоллоо.

Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Б.Залуухүү “Шангрелла-2”-ын барилгад гал гарсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарах болсон. Тухайлбал, тус барилгад гал гарах үеэр ус хүрэлцээгүй, шат хүрээгүйн улмаас гал улам даамжирсан гэсэн.

Тухайн үед усны даралт унасан нь үнэн. Гэхдээ ус хүрэлцээгүй гэдэг худлаа. Манайд дээд тал нь 52 метрийн өндөрт буюу 12 давхар барилгад гарах чадалтай шат байдаг. Олон улсын жишигт зааснаар бол есөн давхраас дээш барилгад гал гарах тохиолдолд шатаар гарч унтраадаггүй.

Харин галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал гарах үед өөрөө унтраадаг автомат тоног төхөөрөмжөөр тоноглосон байдаг. Манайд ийм барилга цөөхөн бий” гэв.

Одоогийн байдлаар гал юуны улмаас болж гарсан шалтгаан нь тодорхойгүй байгаа аж. Он гарснаас хойш нийслэл хотын хэмжээнд 2700 гаруй гал түймэр гарсан байна.

Б.Энхээ

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих