“Шударга ёс” эвслийнхэн Ерөнхий сайдыг “шантаажилж” эхлэв үү
Засгийн газрын бүтцийн асуудал ямартай ч салхиа хагалсан боловч сайдаар томилогдох хүний нэрс нууцлаг хэвээр байна.
Гэвч хамгийн тод сонсогдож буй кандидатаар МҮАН-ын дарга М.Энхсайхан тодроод байгаа юм. Тэрбээр саяхан МҮАН-ынхны хувьд Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж “Шаардлагатай бол Засгаас гарсан ч болно” хэмээн хатуурхсан сурагтай. Түүнд ийм хэмжээний “эрч хүч”-ийг саяхан БНСУ-д очиж эргээд ирсэн хуучин хамтрагч МАХН-ын дарга Н.Энхбаяр анд нь өгсөн бололтой юм. Учир нь М.Энхсайхан “Засгийн газарт хамтрахдаа анх байгуулсан эвслийн гэрээгээ эргэн харцгаая” гэж сануулсан нь цаагуураа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “шантаажлах” гарцыг олсоны шинж ч байж болох талтай.
Мөн УИХ-ынгишүүн О.Баасанхүү бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр УИХ дахь “Шударга ёс” бүлгийнхээ байр суурийг хүлээн зөвшөөрөөгүй “Зөвхөн энэ асуудлаар бие даасан байр сууриа илэрхийлнэ” гэжээ. Тэгэхээр “Шударга ёс” эвслийнхэн энэ удаад арай том амбийцтайгаар “анд гарах”-аар шийдсэн, эсвээс Ерөнхий сайдтай “тангараг тасрахаас” ч сийхгүй байх нууцлаг хүчийг олсон бололтой.
С.Учрал
uls.mn
URL: