Борлуулагчийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг баривчилжээ

-03102014-1412295309-501970111-uurhaiХүнсний дэлгүүрүүдэд бараа борлуулагч гэрээт ажилтан Б.Алтанхуяг бусдад хорлогдсон байдалтай 15 хоногийн дараа Налайхын уурхайгаас олдсон.  Талийгаачийг хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн билээ.

Тэгвэл цагдаа нар Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг уржигдар шөнө Хонхороос саатуулжээ. Цагдаагийнхан түүнийг талийгаачийг таньдаг байсан эсэх, камергүй дэлгүүрт хамт орсон хүн мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Б.Алтанхуягийн унаж явсан машиныг нь Төв аймгийн нутгаас олжээ.

Б.ЭНХ

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих