Энэ онд нийтийн тээврийнхэн 5 хүний аминд хүрчээ

нийтийн тээвэрНийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тэр бүү хэл дуут дохиог өглөө болгон шалгаж, жолооч нарыг байнга сургалтад хамруулдаг гэж яриад байдаг нийтийн тээврийн жолооч нар өмнөх онд дөрвөн хүний аминд хүрсэн бол энэ жил  138 хүнийг гэмтээж, таван хүн нас баржээ. Мөн хяналт шалгалт сул байгаагаас нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурахгүй байгаа гэнэ. Тиймээс ЦЕГ-ын Замын цагдаагийн газраас Нийслэлийн тээврийн газарт цаашид зөрчил дутагдал гаргахгүй байх чиглэл өгч хугацаатай үүрэг өгчээ.    Түүнчлэн нийтийн тээврийн таксинуудыг хүүхдэд зориулсан зориулалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүстэй болгож, хүүхдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн том оврын автобусуудыг буудлаа зарладаг болгож хэвшүүлэх, тамхи татуулахгүй байх, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх, автобусны телевизээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгүүдийг иргэдэд хүргэх зэрэг албан бичгийг хүргүүлжээ.

 

 

С.Саруул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих