Багахангай дүүргийн залуучууд шинийг санаачлан ажиллаж байна

Монголын Залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо, холбоод, зөвлөлөө идэвхижүүлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд залуучуудын оролцоотойгоор гарт баригдах, үр дүнгээ өгсөн олон ажлуудыг санаачлан зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн юм. Үнэхээр монгол орны хаана ч очсон МЗХ андахгүй болж, нэр хүнд ч өсч, зохион байгуулсан ажлуудаараа олонд танигджээ. Аймаг, сум, дүүрэг, хороо, холбоод, зөвлөл, клуб гээд их бага гэж ялгалгүй хаана залуучууд байна тэр бүх газарт хүрч ажиллан залуучуудыг идэвхижүүлэн, хаана ч ямар ч шатанд хүрч ажиллах чадвартай болгоход нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа юм байна.

Сая л гэхэд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нийслэлийн алслагдмал дүүрэг болох Багахангай дүүрэгт ажиллаад ирсэн бөгөөд дүүргийн залуучуудын холбооныхонтой уулзаж санал санаачилга дэвшүүлэн, залуучуудын оролцоотойгоор Багахангай дүүргийг хэрхэн хөгжүүлэх талаар уулзаж ярилцсан бөгөөд Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр хүлээн авч уулзан залуучуудын санал санаачилгыг бодлогын бүх түвшинд дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд маргаашнаас ч ажлаа эхлэхэд бэлэн гэсэн юм.

Багахангай дүүрэг хотоос зайдуу алслагдсан дүүрэг хэдий ч цэвэр агаар, нам гүм орчин, хүн ам газар нутгийн хувьд хөгжихөд бүрэн боломжтой, хүмүүсийн наашаа чиглэх урсгал хөдөлгөөн ч их байна гэдгийг дүүргийн залуучууд хэлж байсан бөгөөд цаашид дүүргээ хөгжүүлэх, цогц шинэчлэл хийх, зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанууд үр ашигтай байдаг байх тал дээр анхаарч ажиллах гэнэ. Эхний ээлжинд спортлог дүүрэг болгох, спортын бүхий л үйл ажиллагааг цэвэр агаарт гарангаа Багахангай дүүрэгт зохион байгуулдаг байх тэр бүх нөхцөл боломжийг нь хангах гээд эхний ээлжинд хийх томоохон ажлуудаа ярилцсан байна.

IMG_8458 IMG_8466 IMG_8481 IMG_8483 IMG_8489 IMG_8498


URL:

Сэтгэгдэл бичих