ОХУ-аас чанаргүй улаанбуудай оруулж ирсэн гэв

айҮр тариа, газар тариалан эрхлэгчдийн холбооноос “Улаанбаатар гурил” компани удаан хугацаанд хадгалсан, чанарын шаардлага хангаагүй 40 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас оруулж ирж байна гэж мэдэгдлээ. Улсын ургацын баланс гараагүй, ургац хураалт ид дундаа байхад ингэж хууль зөрчин улаанбуудай  оруулах нь тариалан эрхлэгчдийнхээ эсрэг хийж байгаа үйлдэл гэж тус холбооны гишүүн Чинбат хэллээ.

Мөн энэ жил 293 мянган га талбайд улаанбуудай тариалснаас 440 мянган тонн улаанбуудайг үтрэм дээр хураан авах төлөвлөгөөтэй байна. Үүгээрээ дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж ОХУ-аас улаанбуудай авах шаардлагагүй гэдгийг ҮХААЯ болон тариалан эрхлэгчийн холбоо мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих