Путин хуруугаа ч хөдөлгөөгүй байхад дэлхий дагжин чичирч байна (хошин фото)
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин ямартай ч их гүрний статусыг Орост эргүүлэн авч ирлээ. Түүнийг хаашаа ч цэргээ оруулаагүй байхад, ер нь хуруугаа ч хөдөлгөөгүй байхад дэлхий тэр чигтээ дагжин чичирч, “шээсээ савируулж” байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Обама Хятадын тэргүүн Си Зиньпинээс “Надад хэл дээ, та яагаад Путинийг ингэтлээ их хүндэтгэдэг юм бэ?” гэж асуув. Хятадын тэргүүн “Та нар шиг хүмүүсийг нам дарж чадах цорын хүн бол тэр” гэж хариуллаа.
Орост хориг тавихаар Путинийг уйлна гэж барууны орнууд хүлээж байсан. Гэтэл ердөө түүний хөх инээдийг хүргэжээ.
Өрнөдийнхний хоригийг Орос ёстой үл тоож байна.
1. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: Владимир Владимирович би танд хоригоо авч ирлээ.
2. Обама: Владимир, хүлээж бай л даа. Би шинэ хориг биччихлээ.
3. Обама: Владимир, анхаарлаа хандуулна уу.
4.Обама: Дараагийн удаа би товшдог бүжиг хийнээ, тэгвэл ёстой анхаарлаа хандуулах байх.
Орост бүх юм бий. Нефть, байгалийн хий, ой мод, алт, алмааз… Орост Крым хүртэл байгаа. Орост өөрийн Ерөнхийлөгч төдийгүй Украины Ерөнхийлөгч ч байна (Януковичийг хэлсэн бололтой).
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ба Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын харилцаа.
Путин Украины Ерөнхийлөгчид хандан “Петюнь, надад юу байгааг хар даа” хэмээн гайхуулав.
Украины Ерөнхийлөгч Порошенко “Владимир Владимирович манайд байгалийн хийгээ өгчих л дөө” гэж гуйхад Путин “Бид фашистуудад тусалдаггүй” гэж хариуллаа. Порошенко “Үгүй ээ, энэ хас тэмдэг чинь зүгээр л нарны билэгдэл байхгүй юу” гэж хэлэхэд Путин “Тэгвэл тэр нараараа л дулаацахгүй юу” гэжээ.
Украины Ерөнхий сайд Яценюк: Танай байгалийн хий бидэнд хэрэггүй. Украин бол тусгаар улс, үүнийг даваад л гарчихна” гэж мэдэгдэхэд Путин “Мэдээж, та нар өчнөөн тэнэг хэрэг тарьчихсан хойно хөлдөхгүй нь лавтай” гэжээ (наломать дров гэдгийг үгчилбэл мод хугалах).
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
URL: