Солонгосчуудын улаан цайм луйврыг эсэргүүцэж, хүрэл медалиа хүлээлгэн өглөө

Incheon Asian Games

“Инчён-2014” Азийн наадмыг зохион байгуулагч БНСУ-ын тамирчидтай холбоотой шүүлтийн маргаан ганцхан Монголоор дууссангүй.

Эмэгтэйчүүдийн боксын -57 кг-ын жинд БНСУ-ын тамирчин Пак Жинатай өрсөлдөж, шүүгчдийн булхайт шийдвэрээр хожигдсон Энэтхэгийн тамирчин өнөөдөр Азийн наадмын дэвжээнээ эсэргүүцлээ илэрхийлж, хүрэл медалиасаа татгалзсан нь шуугиан тариад байна. Энэтхэгийн тамирчин Лайшрам Сарита Дэви медалийн тавцанд гарч, хүрэл медалиа зүүлгүйгээр шууд БНСУ-ын тамирчинд зүүж өгсөн юм. Тэрбээр ийн хүрэл медалиасаа татгалзсаныхаа дараа “Би амьдралынхаа бүтэн хоёр жилийг дэмий үрсэндээ харамсаж байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр БНСУ-ын тамирчинтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж, шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээснээр ийнхүү хүрэл медалийн эзэн болсон ч медалиасаа сайн дураар татгалзсан байна.

Азийн наадмыг эх орондоо зохион байгуулж буй Солонгосчууд өөрсдийн тамирчдаа илт дэмжиж, шүүгчдийн шийдвэрээр ялуулж байгаа нь олон түмний нүдэнд ил болсон энэ үед Энэтхэгийн тамирчны энэхүү үйлдэл тэдэнд томоохон сургамж болсон биз ээ.

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих