“Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардав
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх Барилга, хот байгуулалтын яаманд албан тоот илгээн “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа. “Макс өргөө”, “Илсон девелопмент” компанийн захиалгаар “Зуншин” компанийн гүйцэтгэж байгаа барилгаас төмөр унаж хүний амь хохироосон, хүн унаж нас барсан, хүнд гэмтсэн хэд хэдэн тохиолдол гарсан юм. Түүчнлэн “ “Камдер” компанийн захиалгаар “Зуншин” компанийн барьж байгаа орон сууцны барилгад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах түр байгууламж, хайс, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд хүртэл хийгээгүй зөрчил илэрсэн учир Мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Аж ахуйн нэгж, байгууллагад дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас зөрчил, дутагдал улам даамжирч хүний амь нас, эрүүл мэндийг хохирооход хүргэж байгааг албан тоотод тэмдэглэсэн байна.
medee.mn
URL: