Микро, Автобусны кондукторуудын ихэнх нь халаасны хулгайчид байна

нийтийн тээврСүүлийн үед шугамны микроны кондукторуудын үйлдсэн танхай, дээрэм, хулгайн хэрэг газар авсан. Замын түгжрэлийн гол буруутнаар чиглэл, зорчигчоо булаацалддаг микро автобуснууд тооцогддог. Тэгвэл тэдний кондуктор буюу “багалзуур”-аар ажилладаг залуусын үйлдсэн хэрэг байн байн чих дэлсэх болов. Авто ослын хэрэг бол бүр талийж өгсөн. Хэдэн сарын өмнө Ханын материалын чиглэлд явдаг микроны жолооч, “багалзуур” залуутайгаа оройн цагаар архи уугаад харьж явжээ. Оройн 22 цагийн үед автобусны буудал дээр хорь орчим насны бүсгүй гав ганцаараа зогсож байхыг харсан согтуу жолооч нь дороо давхиад очсон байна. “Хаа хүрэх үү?” гэвэл бүсгүй “Ханын материал, давхар дэлгүүр” гэжээ. Тэр хоёр бүсгүйг хоосон микрондоо суулган замаас гажин авч одов. СХД-ийн цагдаагийн хэлтсийн зүүн жалганд микроны жолооч Г.Батсүрэн, кондуктор Б.Нямдаваа хоёр 21 настай оюутан Ц-г бүлэглэн хүчиндэж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Мөн халаасны хулгайгаар 4 удаа ял шийтгэл эдэлсэн “Нахиу” Чинбаа гэх эрийг Нарантуул захаас Хархорин зах руу явдаг микроны жолооч мэдэлгүй кондуктор болгосон аж. Ёстой л нөгөө чонын хүзүүнээс мах зүүнэ гэгчээр “Нахиу” Чинбаа нь 11 удаагийн үйлдлээр зорчигчдын цүнх, халаасыг зүсэж 2 сая 741 мянган төгрөгний хохирол учруулсан хэрэг БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байна. Үүнээс гадна зам, чиглэл, зогсоол, зорчигчдоо булаалдан кондуктор, жолооч нар хоорондоо зодолдож, танхайрсан, үүний улмаас эд эрхтэнээрээ хохироод зогсохгүй амь насаа алдсан явдал ч дуулдах болов. Тиймээс иргэд та бүхнийг микро автобусаар зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих