Л.Гансүхийг хориод хоёр сар болсон ч хоёр дах байцаалтаа дөнгөж өчигдөр авчээ

e2f3995db435c7a3bigЕрөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс завшсан хэрэгт буруутган Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх шүүх хурал болсон ч дахин нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

Тэгвэл Л.Гансүхийг саатуулаад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч АТГ-аас хоёрхон удаа байцаалт авчээ. Тодруулбал, хоёр дахь байцаалтыг өчигдөр өмгөөлөгч Ц.Баасандоржийг байлцуулан авсан байна. Байцаалт ч авахгүй хэрнээ батлан даалтад ч гаргахгүй байгаа нь улстөрийн зохиомол хэрэг гэдгийг баталж байна гэж ар гэрийнхэн нь мэдэгдэж байгаа юм.

АТГ-аас Л.Гансүхийг “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум завшсан болох нь тогтоогдсон гэж хэвлэл бага хурал хийн мэдэгдэж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих