Төрийн далбаанд байрлах соёмбыг доош нь харуулжээ сайдаа

dal0101Өмнөд Солонгост болж буй Ази тивийн зуны олимп өндөрлөх дөхөж байна. Монголын баг тамирчдын медалийн буухиа тасралгүй олон түмнийг баясгаж байх зуур бухимдал төрүүлэх хэд хэдэн үйл явдал зохион байгуулагч оронд өрнөж байна.

 

Жудогийн эмэгтэй тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн гэх таагүй мэдээлэл намжаагүй байтал өчигдөр Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 1/4 шигшээд зохион байгуулагч орны тамирчин Хам Санмёнгод ялагдсан. Манай тамирчин Өмнөд Солонгосын боскчныг гурван үеийн турш илүүрхэж байсан бөгөөд өрсөлдөгчийнхөө  хөмсгийг хүртэл сэт цохисон. Гэсэн ч зохион байгуулагч орны тамирчны “луйвар”-ын ялалтаар өндөрлөж монголчуудыг багагүй бухимдуулсан юм.

 

 

Тэгвэл дараагийн нэг таагүй мэдээ чих дэлслээ. Учир юунд гэвэл монголын төрийн далбаанд байрлах соёмбыг доош нь харуулаад Солонгосын тэнгэрт мандуулжээ.   Уг наадамд оролцогч орнуудын төрийн далбааг тусгай индэрт байрлуулсан байдаг. Гэтэл монгол улсын төрийн далбаа уруу харсан байгаа нь хэний ч эгдүүцлийг төрүүлэх нь дамжиггүй.

 

 

Харамсалтай нь салбарын сайд нь энэ зохисгүй үйлдэлд ганц ч үг дуугарсангүй. Угтаа бол тэрбээр энэхүү хариуцлагагүй үйлдэлд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой хүний нэг. Даан ч Ц.Оюунгэрэл сайдаас энэ зэргийн ухамсар, зориг гарсангүй. Тэрбээр өөрөө газар дээр нь очиж баг тамирчдаа дэмжиж байгаа хэрнээ энэ мэт зүйлд санаагаа чилээлэлгүй, гэр бүлийнхээ хүнийг дагуулан улсын мөнгөөр Азийн наадмыг үзэж суух нь хэр зохистой зүйл вэ? Т-Батаараас өөр зүйлд зүрх сэтгэлээ зориулж чаддаггүй гэдгээ өөрийнхөө алхам бүрээр ард иргэддээ мэдрүүлж байгаа Ц.Оюунгэрэл сайдаас ичиж байна.

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих