Москва хотын дарга Сергей Собянин хотын дарга “Баатар”ыг хүлээн авч уулзана гэнэ
Хуучин Зөвлөлтийн холбоонд байсан мөн түүний эвээл хайранд өлгийдүүлж байсан улс орнуудад В.И.Лениний хөшөө байдаг. Энэ ч жишигээр манайд Улаанбаатар нийслэл хотод маань В.И.Лениний хөшөө байсанг хотын дарга болсон “баатар” цолт Э.Бат-Үүл их л шүүмжлэлтэй хандаж буулгаж орхисон. Тухайн үед ах дүү гүрэн гэгдэж явсан цаг үед баригдсан хөшөөг нийслэлийн засаг дарга Э. Бат-Үүл буулгахдаа 10 минутын илтгэл тавьж нөхөр коммунистыг “алуурчин” хэмээн дуудсан юм. Тэрээр “Монголчууд социалистуудын гараас амь мултарч нээлттэй нийгмийг бүтээж байна” хэмээн хэлсэн.
Харин тэгвэл Украйны Сами мужид байдаг В.И.Лениний хөшөөг “Европын шинэ Украйнд социализмын үлдэгдэл байх газар үгүй. Хэрэв эрх баригчид буулгаж чадахгүй бол бид өөрсдөө зайлуулна”хэмээн буулгасан Эрх чөлөө намын тэргүүнийг танхайн хэргээр барьж хорьсон бол манай “Баатар”-ыг Оросын Москва хотын дарга Сергей Собянин хүлээн авч уулзах талаар Оросын NTY.ru сайтад бичсэн байна.
ЧОЙ
URL: