Оюу толгойн далд уурхайн санхүүжилт 2014 онд багтан шийдэгдэх боломжтой

a5e1c84255b919aebigСүүлийн долоо хоногуудад Монголын талаас Оюу толгойн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрч далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэхэд бэлэн боллоо гэсэн өөдрөг мэдээлэл цацсан билээ.

Гэвч Рио Тинтогийн талаас уг төслийг хугацаа шахуулан эхлүүлэх сонирхолгүй байгаа бололтой. Тэгвэл төсөлд зээл олгох 15 банкуудаас хэд хэдэн банк хугацааг дахин сунгахдаа таатай байгаагаа илэрхийлжээ. Учир нь тэдний хувьд сүүлийн хоногуудад болсон үйл явдалд үндэслэн “Хоёр тал илүү сайн ойлголцолд хүрсээр байна” гэж үзэж байгаа аж.

Зээлдүүлэгчид 2014 оны эцэс гэхэд хоёр тал нэгдсэн тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банк зээл олгох хугацааг аль хэдийнээ энэ оны 12 дугаар сарын 31 болгон сунгажээ.

Purplebook.mn

URL:

Сэтгэгдэл бичих