Цахим гэмт хэргээс болгоомжил
Facebook хуудсаар орж үзээд өөрийгөө цахим гэмт хэргийн хохирогч болсон байна гэдгээ мэдлээ. Мөн Монголын олон залуучууд охид, бүсгүйчүүд энэхүү гэмт хэргийн хохирогч болохгүй байгаасай гэдэг үүднээс бичиж байна хэмээх захидал цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд ирсэн байна.
Захидалд
Би Facebook хаягаар Лондонд амьдардаг, сони электроникс компанид менежер хийдэг гэж өөрийгөө төнилцуулсан нэг гадаад иргэнтэй танилцаж чатлаж байсан юм. Энэ нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэсэн миний хувийн мунхаг бодол байсан.Тэгтэл тэр хүн чамд нэг бэлэг явуулсан гэж бичсэн байсан. Гэтэл 3 хоногийн дараанаас Малайз улсаас ярьж байна гээд +60164629030 утаснаас мессеж бичиж таны бэлгэн дотор их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн тул Малайзын хилээр нэвтрүүлэхэд хүндрэл учирч таны бэлэгний ордер дугаарыг хурааж авсан чөлөөлөхөд 2550 доллар хэрэгтэй хэрвээ мөнгөө төлөхгүй ажлын 3 хоногоос дээш болвол хоногийн хүү бодож та их өрөнд орох учир мөнгөө төлбөл бид таны бэлгийг явуулна гэхээр би өрөнд орох нь гэж айхдаа мөнгийг нь төлсөн.
Гэтэл мөн удалгүй таны бэлгийг Монголд очтол аюулгүй байлгах үүднээс 2300 доллараар даатгана. Мөн Нөат-ийн 3000 доллар төлөх шаардлагатай. Хэрэв энэ мөнгийг төлбөл бэлгийг чинь Монгол руу явуулна. Төлөхгүй бол та их хэмжээний өрөнд орохоос гадна таныг олон улсын шүүхэд өгнө гэсэн. Би мөн л айхдаа зээл авч, мөнгийг нь явуулчихсан. Гэтэл таны бэлгийг 1 цагийн дараа явуулна гэж майл бичсэн боловч удалгүй орой нь таны бэлгэн дотор их хэмжээний мөнгө байгаа учир та мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх зорилгоор та сертификат авах ёстой энэ сертификат 14700 доллар үүнийг даруйхан төл. тэгэхгүй бол таныг олон улсын арбитрийн шүүхэд өгнө гэсэн майл ирсэн.
Би сая нэг юм ухаан орж цагдаагийн ажилтнаас асууж зөвлөгөө авлаа. Би нөгөө бэлэг явуулсан гэх хүн рүү холбогдож чиний тэр бэлэг надад хэрэггүй тэр бэлгээ буцааж ав гэж бичсэн боловч тэр хүн бас холбоотой юм шиг надад санагдсан. Учир нь 7000 долларыг нь би төлье. Харин 7700 долларыг нь чи төлөхгүй бол маргаашнаас тэд чамайг баривчилж шоронд хийх болно гэсэн утгатай мессеж бичсэн байна. Тэд одоо ч над руу майл бичсээр байна. Надад төлөх мөнгө байхгүй гэсэнд маргаашнаас эхэлж таныг шүүхэд өгнө. Тэгээд та шоронд суух болно гэсээр байна.”
URL: