ДОХ-ын тохиолдол 4-өөр нэмэгджээ
Манай улсад он гарсаар ДОХ-ын 27 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн оны яг өдийд ДОХ-ын 23 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ жил 4-өөр нэмэгдсэн нь анхаарлын гаднаа орхимооргүй болсных. Бид ч ДОХ-ын мэдээнд цочихоо больжээ.
Одоо улсын хэмжээнд ДОХ-ын халдвар тээгч 117 хүн байгаагаас 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй хүйстэн байна. Зөвхөн энэ онд халдвар тээгч хоёр өвчтөн нас баржээ. ДОХ-ын төвийнхөн энэ мэдээг өгөхдөө, сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж буйг иргэдэд сэрэмжлүүлж өгөөч гэж хүссэнийг дамжуулья.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: