Шангрилаг шатамхай материалаар барьжээ

IMG_0558(3)Гэрлэх ёслолын ордны зүүн талд буюу Хүүхдийн паркийн хажуу талд баригдсан МСS компаний Шангрила зочид буудлын барилгад өнөөдөр гал гарсан.

Гал нь барилгын долоон давхраас эхэлж гарсан бөгөөд барилгын гадна талын хэсэг шатаж, Нийслэлийн онцгой байдлын гал унтраах багийнхан хүч нэмэгдүүлсэн байдлаар ажиллаж унтраагаад байна.
Онцгой байдлын газрын дарга Т.Дуламдорж ярихдаа “Бид одоо галын дүн шинжилгээ хийж ажиллана. Манай гурван ангийн 40 гаруй хүн аврах ажил хийж, дээврийн хэсэгт байсан 23 хүнийг буулгасан. Энэ барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж байсан. Гал унтраах 12 машин орсон боловч 25 метрийн урттай учир 12 давхраас дээших барилгын галыг унтраах хүч хүрсэнгүй. Галын эцсийн дүгнэлт нь ажлын тав хоногийн дотор гарна. Цахилгаанаас үүдэлтэй гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна” гэлээ. Сүүлийн үед нийслэлд өндөр барилгууд нэмэгдэж байгаа. Гэтэл гал унтраах зориулалт бүхий 25 метрийн урттай шланк 12 давхраас дээших барилгын галыг унтраах боломжгүй байгаа нь сэтгэл түгшээж буй юм. Т.Дуламдорж даргаас энэ тухай тодруулахад “Бид цаашид Улаанбаатарт байгаа өндөр барилгад ийм зүйл тохиолдвол нисдэг тэрэг хөөргөх тал дээр анхаарч ажиллана. Энэ тухай удирдлагууддаа мэдэгдээд байгаа. Нисдэг тэргээс өөр техникээр унтраах боломжгүй юм гэдэг нь энэ барилгад гарсан галаас харагдлаа. Сүүлийн үеийн шинэ баригдаж байгаа барилгын үйл ажиллагаанд бид өндөр хяналт тавьж ажиллахгүй бол болохгүй болжээ. Энэ шатсан байшингийн матераил нь шаталт өндөртэй материал байна” гэсэн юм.

URL:

Сэтгэгдэл бичих