Х.Баттулга: Н.Алтанхуяг зузаан цаас л уншина

Х.БаттулгаУИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын 1-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар нийт 26 асуудал хэлэлцэхээр жагсаалт баталсан байгаа. Үүний дагуу чуулган эхэлсэн өдөр Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг батлах талаар хэлэлцэх бол хаваржин улстөрчдийн хэрүүлийн алим болсон цариг хэлэлцэх асуудлын хоёрдугаарт багтсан. Харин үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, чуулган эхлэхтэй зэрэгцэн Н.Батбаяр сайд цаашид Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлох эсэхийг гишүүд шийдэх юм. Түүнч лэн дараагийн чуулганы нэгд сэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН100” хөтөл бөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийхээр болсон юм. Тэрбээр ямар мэдээлэл хийх нь тодорхойгүй байгаа ч “Давхар дээл”-ийг эсэргүүцэн ҮХАА-н сайдын албан тушаалаасаа татгалз сан Х.Баттулга гишүүн Ерөнхий сайд ямар мэдэгдэл хийхийг гадарлаж байгаа бололтой. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд“ЭЗЭН 100”-гийн талаар цаасан тайлан л тавина. Улстөрчдийн ганц чаддаг ажил нь зузаан цаасан тайлан унших шүү дээ. Хийнэ гэж ярьж байгаа ажлыг хийчихсэн гэнэ. Бүр хийчихлээ гэж хөөрч тэмдэглэнэ” гэжээ.

 

М.Хишгээ


URL:

Сэтгэгдэл бичих