Арнольд Шварценеггер экс эхнэртэйгээ эд хөрөнгөө хуваана
Арнольд Шварценеггер, Мария Шрайвер нарын гэр бүл салах ажиллагаа энэ оны 12 дугаар сард дуусч магадгүй гэнэ. Учир нь тэд зөвшилцөлд хүрсэн бөгөөд 400 сая доллараар үнэлэгдэж буй эд хөрөнгөө тэнцүү хувааж авахаар болжээ.
Арнольд гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулж, нөгөөх нь түүнд хүү төрүүлж өгсний эцэст Мария салах өргөдлөө өгсөн аж. Тэдний салалт 2011 оноос хойш үргэлжилж байгаа юм.
URL: