Дам яриа бүр үнэн байдаг уу?

images.jpeg1Ардын уламжлалт анагаах ухаан гэдэг юугаар ч орлуулашгүй үнэтэй ч хэн нэгний ам дамжсан элдэв зөвлөгөө бас аюултай. Тэр бүрийг даган өөрийн болон өрөөлийн биед туршилт хийх нь утгагүй юм. Тиймээс зарим уламжлалт эмчилгээ үнэхээр үр дүнтэй байдаг эсэх талаар эсч зөвлөсөн байна. Энэ талаар сонирхуулъя.

-Буурын бохь хавдарт сайн уу?

Буурын бохь гэгч нь буурын ороо орох үед шүлсний булчирхайнаас гардаг хөөс шүлс, эрүүний үс сахалд наалдсан нэг ёсны шүлс юм. Ер нь ороо нь хүчтэй орсон зэрлэг амьтны шүлсэнд тодорхой хэмжээний уураг, даавар байх магадлал өндөр байдаг. Тэр нь хүний биед эерэг энерги өгч, тэнхэрч байгаа мэт мэдрэмж өгдөг байж магадгүй. Харин хавдрыг эсчилдэг гэдэг бол ташаа ойлголт юм.

Гөрөөсний цусыг зүрх ядаргаанд сайн гэх юм. Тэр тусмаа түүхийгээр нь уух сайн гэдэг энэ талаар?

Хавар болохоор хүмүүс яргуй идсэн гөрөөсний цус ууна гэдэг. Олон жилийн судалгаагаар бол биед сайн  хэмээн батлагдсан зүйл байхгүй. Мөн хэрэглэснээс бие сайжирсныг мэдэхгүй ч бие дордсон гэж бас сонсоогүй. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс гөрөөсний цус ууснаар ухаан алдаж унах тал бий. Ер нь гөрөөсний цус уухдаа болгоомжлох зүйл бий. Бор гөрөөс ойн захаар  малтай хамт идээшилдэг. Адилхан салаа туурайтай амьтан учраас бруцеллёз болон бусад малын гаралтай халдварт өвчин авах магадлал өндөр.

Ээжийнхээ өлөн шээсийг уувал аливаа өвчин түргэн эдгэрдэг гэдэг юм билээ?

Эхийнхээ өлөнг уугаад өвчин эдгэрдэг гэдэгт үнэний тал бий. Орчин үеийн анагаах ухаанаар оношлогддог олон өвчин байдгийн 70 орчим хувь нь сэтгэл зүй, сэтгэл бие хавсарсан өвчин байдаг. Дан махан биеийн өвчин гэж байдаггүй. Бид үнэхээр сэтгэлээсээ итгэх юм бол магадгүй хавдрыг ч эдгээж чадна. Эх хүний үрээ гэсэн сэтгэлийн хүчээр бие нь сайжирч байгаа тохиолдол байхыг үгүйёгэх арга байхгүй. Тэрнээс биш яг сайн гэж батлагдсан зүйл байхгүй байна.

Үзэмний шүүс өдөр бүр уух нь даралт зүрхэнд сөргөөр нөлөөлдөг гэж сонссон. Зарим хүн байнга уувал сайн гэлцдэг аль нь үнэн бэ?

Үзэмний шүүсийг өдөр бүр ууж болохгүй. Ялангуяа эрүүл хүн. Цусанд калийн хэмжээ тодорхой түвшинд л байх ёстой. Түүнээс ихсээд ирвэл зүрхний хэм алдуулах зүрхний цохилт удаашрана. Магадгүй зүрх муутай хүмүүст зүрх зогсох хүндрэл гарж болно. Харин даралтанд онцгой нөлөө байхгүй. Үзэмний шүүёийг ангаж цангасан болон удаан хугацаагаар гүйлгсэн хүмүүс л уувал тохиромжтой.

Зүрх муутай хүн их эвшээлгэдэг гэж үнэн үү?

Зүрх муутай биш харин цус багатай хүн нойр нь хүрээгүй ч эвшээлгэдэг. Энэ нь цус багатай тамирдсан хүний шинж юм. Тэгэхээр цусан дахь төмрийн хэмжээг шалгуулах ёстой. Мөн шинжилгээгээр уураг ямар байгааг тодорхойлуулах хэрэгтэй. Бас ядаргааны үед эвшээлгэх тал бий.

Зүрх өвдсөн хүнд долоогонын шүүс өгөх сайн гэдэг энэ талаар?

Долоогоно зүрхэнд сайн. Олон талаар сайн нөлөөтэй. Тиймээс намар түүж, жимсээр нь хатааж хандалж уувал бүр сайн. Эсвэл шүүс болгоод хадгалан хэрэглэж байх нь сайн.

Өндөр  өсгийт бөөрөнд муу юу?

Өндөр өсгийт өмссөнөөр өвдгөнд илүү муу нөлөөтэй. Ялангуяа залуу багаасаа өндөр өсгийт өмсвөл насаараа тахир өвдөгтэй болох магадлал өндөр. Улмаар намхавтар ултай гутал өмсч чадахаа болино. Өвдөг, өлмий, тавхайн хэсгийн яёанд өөрчлөлт орчихдог. Тэгэхээр арван найман наснаас хойш дунд зэргийн аажмаар өндөвтөр өсгийт өмсөж байж дасгах хэрэгтэй.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих