Намрын синдром буюу улстөрийн тоглолт

чуулганУИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцүүлэн улстөрийн эмоцийн шинэ давалгаа ард иргэдийн дундаас болон улс төрийн нам эвслүүдээс хөдөлгөөнд орж эхлэв бололтой. Түүчээлэн хөдлөх тэрхэн эргэлт хөдөлгөөний эхийг тавьж МАН өнөөдөр ард иргэдийн санал авах хороог “Хилмэгсдийн хөшөө”-ний хажууд байгуулав. Ямартаа энэхүү үйл ажиллагаа нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хүний эрх, үг хэлэх эрх чөлөө болон нийтийн эзэмшлийн талбайд ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулж болно гэсэн заалтад үндэслэсэн хэмээн үзэж байгаагаа ч МАН-ын шинэчлэлийн хорооноос мэдэгдээд байгаа юм.

Засгийн газрын бүтэцдэд өөрчлөлт хийнэ хэмээн саяхан Монголын Олон нийтийн телевиз радиогоор хэлсэн ерөнхий сайдын хэлсэн үг түүнчлэн өнгөрсөн хаврын чуулганы дараа болж өнгөрсөн “Эзэн 100″ хөтөлбөрийн тайланг хүлээсэн иргэд улс төрийн нам эвслүүдийн эхлэл энэ болж байна. Мөн өнөөдөр ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах гэсэн хүсэл эрмэлзэл хийгээд засгийн газрыг бүхлээр нь шинэчлэхийг хүсэмжлэгчид цөөнгүй байгаа.

Ямартаа ч энэ намрын чуулган нилээдгүй халуухан өрнөх байх хэмээн улстөрийн хүрээнийхэн хүлээж байгаа бололтой. Өнөө Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийнэ хэмээн ам алдсан ерөнхий сайд хэн хэнээрээ туг тахихаа бодож өдөр шөнийг алсгалахгүй толгойгоо гашилгаж суугаа гэдэг нь тодорхой бөгөөд өөрийн сайдын суудал яамны нэрээ алдахгүй гэсэн сайд дарга нар хөл болж Н.Алтанхуягийг тойгдож суугаа гэдгийг зарим албан бус сурвалжууд ч мэдээлж амжаад байгаа юм. Тэгэхээр цаг хугацаа л харуулах намрын чуулганы эхлэл, өрнөл төгсгөлийг хүлээцтэй харах л үлдээд байна.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих