Долоон настай охин дэлхийн аварга боллоо
Энэ сарын 20-29-ний хооронд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хүүхэд өрсөлджээ. Манай улсаас есөн шатарчин оролцсоноос хоёр шатарчин Канад улсын нэр дээр тоглосон байна.
Тус тэмцээний найм хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Даваахүүгийн Мөнхзул охин дэлхийн аварга болжээ. Тэрээр монгол хүүхдийн оюуны чадавхийг гайхуулан тоглож, тэмцээнийг хошуучилсаар дэлхийн аваргын алтан медаль хүртсэн байна. Тэмцээний хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд тоглосон Есөнтөмөрийн Төгстөмөр хүү хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн болжээ.
URL: