АНУ-ын “Ногоон карт”-ны сугалаа маргааш эхэлнэ
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас DV-2016 Ногоон картны сугалааны бүртгэлийн өдрийг зарлажээ. DV-2016 хөтөлбөрт цаасан бүртгэлийг хүлээн авахгүйгээр электрон хэлбэрээр явуулах юм байна. Сугалаанд бүртгүүлэхийн тулд АНУ-ын Төрийн департаментийн www.dvlottery.state.gov цахим хуудсаар дамжин бүртгүүлэх ёстой. Бүртгэл маргааш 12:00 цагаас эхлэн ирэх сарын 3-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийн сүүлийн 3 хоногт АНУ-ийн Төрийн департментийн дээрх веб сайт ачааллаа даахгүй гацдаг эрсдэлтэйг сануулж байгаа юм. Нэг хүний бүртгэлийн хураамж нь 9000 төгрөг байх бөгөөд шаардлага хангах зураг байхгүй бол тэнд нь албан ёсны зурагчин ажиллах юм байна. Ингэхдээ заавал өөрийн биеэр байх албагүй бөгөөд хэн нэгнээр төлөөлүүлж бүртгүүлэх боломжтой ажээ. Оролцогчид шалгарсан эсэхээ мэдэхийн тулд ирэх 2015 оны тавдугаар сарын 5-наас дээрх цахим хуудаст бүртгэлийн дугаараа оруулан шалгарсан эсэхээ харж болох юм. Дашрамд дурьдахад төрийн департамент сугалаанд шалгарсан хүмүүст хариу мэдэгдлийг и-мэйл эсвэл шуудангаар захидал илгээдэггүй. Хэрэв ийм төрлийн и-мэйл ирвэл хууль бус гэдгийг анхааруулж байна.
А.БИЛГҮҮН
URL: