17 настай хүү “Formula 1”-д уралдана

5898fcebf7eb087dbigМакс Ферстаппен хэмээх 17 настай хүү ирэх улирлаас “Formula 1”-д уралдахаар боллоо. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Токиогийн гран пригийн өмнө зохион байгуулагдсан практикийн уралдаанд оролцсон юм.

Бельгид төрсөн, Голландын иргэн Макс Ферстаппен ирэх оны гуравдугаар сарын 15-нд эхлэх шинэ улиралд Италийн “Toro Rosso” багийн өмнөөс уралдана. Тэрбээр тус багийг энэ улирлаас орхиж буй франц нисэгч Жан-Эрик Вернийг орлох юм.

1997 оны есдүгээр сарын 30-нд төрсөн Макс Ферстаппен 17 настайдаа “Formula 1”-д уралдсан гэдгээрээ хамгийн залуу нисэгч болж байгаа аж. Түүний өмнө 2009 онд Жэйми Алгуэрсуари 19 нас 125 өдөртэйдөө Унгарын гран прид уралдаж байжээ.

Макс Ферстаппен “Би практик уралдаанд уралдахыг мөрөөддөг байсан. Ирэх улиралд надаас их зүйл шалтгаалах болно. Тиймээс одооноос бэлтгэлээ сайтар хангана. “Formula 1”-гийн хамгийн залуу нисэгч гэх амжилтыг тогтоох нь надад чухал биш. Гол нь асар их туршлага хуримтлуулах боломж гарч ирж байна” гэжээ.

Т.Мунаа

- See more at: http://sport.time.mn/content/49643.shtml#sthash.oSiAtJOs.dpuf


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих