iPhone-ийн бидний мэддэггүй 15 үйлдэл
IPhone утастай хүмүүст зориулан бидний төдийлөн сайн мэддэггүй 15 үйлдлийн талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Ухаалаг утастай хүмүүс ухаалаг утасаа 100 хувь хэрэглэж сурах хэрэгтэй. Мэдээд авахад илүүдэхгүй шүү.
1. Нууц кодоо заавал тоогоор биш үсгээр оруулж болно
- Settings>General>Passcode lock – Simple Passcode гэсэн хэсгийг идэвхгүй болгоно. – Дэлгэцэн дээр нууц код солих хэсэг тоогоор биш үсгээр гэрч ирнэ.
2. Утас чинь ирсэн захиаг дуу хоолойгоор уншдаг.
Утасны Siri-д “read my email” гэж хэлэхэд командыг гүйцэтгэнэ. Захиа явуулсан хүний нэр, он сар өдөр, гарчигийг уншина. Мөн “read my latest email”, “Do I have email from [person]?” гэсэн командууд өгч болно.
3. Мессежүүдийнхээ цагийг харж болно.
Нэг хэсэг харилцсан мессежийнхээ цагийг харж чадахгүй их бухимддаг байлаа. Харин одоо мессежэн дээрээ дараад зүүн тийш гулгуулаад болоо.
4. Ямар онгоцнууд агаарт байгааг мэдэж болно.
Утасныхаа Siri-д “planes overhead” гэсэн команд өгөхөд агаарт буй онгоцнуудын дугаар, нэр, өндөрийн хэмжээг нь илтэгнэ. Энэ командад хариулахад 30 секунд хүлээлгэж магадгүй. Тэвчээртэй байгаарай.
5. Мессеж устгахын тулд утсаа сэгсрэхэд л болно.
Мессеж бичиж байх үедээ бичсэн үгээ устгахын тулд утсаа сэгсрэхэд арилгах товчлуур гарч ирнэ. Хэрэв арилгахаа больвол дахин сэгсрэхэд хангалттай.
6. Календарт тэмдэглэсэн тэмдэглэгээгээ харах хялбар арга.
Календарлуугаа ороод утсаа хөндлөн харуулахад тухайн өдөр өдөрийн тэмдэглэгээ гарч ирнэ.
7. Caps Lock буюу үсгээ томоор бичихдээ Shift товчлуурыг хоёр удаа дарна.
Үгүүдээ томоор бичих гэж үсэг болгон дээр Shift дардаг үе минь дууслаа.
8. Хананд зургаа өлгөхдөө хазгай байгаа эсэхийг нь утсаа ашиглан мэдэж болно.
Луужин буюу compass app-луу ороод зүүн тийш гулсуулахад хазайлтын хэмжээ гарч ирнэ.
9. Бүх in-app purchases ганц товчлуураар унтраана.
Та хүүхэдтэй бол, эсвэл бүх анхаарлаа Candy Crush-т хандуулах хэрэгтэй үед үүнийг идэвхжүүлж болно. Settings>General>Restrictions, Restrictions хэсгийг идэвхжүүлээд, In-App Purchases хэсгийг идэвхгүй болгоно.
10. Нэг даралтаар дараалласан зургууд авч болно
Зураг авах товчлуур дээрээ удаан дарахад автоматаар дарааллан зураг авч хадгална.
11. Зураас (–) бичих
Keyboard дээрээс зураас товчлуур дээр удаан дарахад олон төрлийн зурааснаас сонголт хийх боломжтой болно.
12. Дуу чангалдаг товчлуураар зураг авч болдог.
13. Чихэвчний товчлуураар мөн зураг авдаг.
Чихэвчээ утсандаа холбоод, камер асаалттай байх үед чихэвчний товчлуур дээр дарж зураг авч болно.
14. Чичиргээг нэмж хасах
Contacts хэсэгрүү ороод хадгалсан дугаар болгоноос ирэх мессеж болон дуудлагын чичиргээний их багыг тус тусад нь тохируулж болно. Ингэснээр утас чинь халаасанд байхад даргаас чинь эсвэл найзаас чинь ирж буй мессежийг ялгах боломжтой болно.
15. Airplane mode дээрээ тавиад утсаа цэнэглэвэл 2 дахин хурдан цэнэглэгдэнэ.
Утсаа хурдан цэнэглэх шаардлагатай болсон үед хэрэгтэй арга шүү.
Эх сурвалж: ohzaza.mn
А.БИЛГҮҮН
URL: