Эболатай ижил вирус тархжээ

вирусБаруун Африкт Эбола вирусаар өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь нас барж, эрдэмтэд өнөөг хүртэл бодитой эмчилгээний арга олохгүй сандарсаар байна.

Гэвч нэлээд хэдэн улс орныг хамраад байгаа энэ өвчинтэй төстэй вирус Бүгд Найрамдах Конго улсын хойд хэсэгт  дэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Вирусын улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чанг мэдэгдлээ. ДЭМБ-ын төлөөлөгчид энэхүү халдварыг анх эбола вирус хэмээн мэдэгдэж байсан ч шинжилгээгээр өөр төрлийн вирус болохыг тогтоожээ. ДЭМБ-ын ажилчид энэхүү вирусын тархалтыг зогсоохооор эрчимтэй ажиллаж байгаа аж.

Одоогийн байдлаар энэхүү вирусээс 592 хүн халдвар авчээ. Вирусийн халдвар авсан хүний гэдэс болон алгаар нь усархаг зүйл туурдаг байна. Мөн дээрх вирус эболагаас ялаатай нь 10-14 хоногийн дараа халдвар авсан тогтоогддог аж. Тиймээс илүү олон хүн энэхүү саар өвчилсөн байх магадлалтай гэнэ. Шинэ халдварын дараа Сенегал, Өмнөд Африк зэрэг улсууд хилээ хааж халдвар гарсан орнуудын иргэдийг оруулахгүй хэвээр байна. Сүүлийн үеийн мэдээгээр эболагаар 2500 хүн амиа алдаж, 5500 хүн халдвар авчээ.

 

ЗИНДАА.МН


URL:

Сэтгэгдэл бичих