Ц.Шаравдорж шоронгоос иш татав
УИХ-ын тамгын газрын дарга тамхичин гишүүдийн хөх инээдийг хүргээд арга алгаа. Монголын улс төрд тамхийг угсруулдагаараа С.Баяраас өгсүүлээд З.Алтай гээд дээрээ үүл хуралдуулж явдаг “цаасан идэштэн” – гүүд бишгүй олон байдаг. Тэгвэл саяхан Ц.Шаравдорж гуай нэг шоронгийн тухай сонссон уу? үзсэн үү? бүү мэд юутай ч төрийн ордон шоронгоос долоон дор байгааг олоод харчиж. Хаа сайгүй тамхи баагиулсан эр эм том том дарга нар таахаг тээхэг гээл. Үүнд дургуйцсэн тамгын дарга :
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан шоронд тамхи татах боломжийг хоригдолууддаа олгодог. Гэтэл нөгөө шоронгийнхон “бид тамхи татахгүй гэсэн байна” үүн шиг манай гишүүд дарга нар яагаад байж болохгүй гэж.
Хэмээн эвлэгхээн санаачлагаа дуулгав. Энэхүү “тамхины хуурай хуулийг” ордны хамгаалалтын албаныхан, ажилтанууд хянах гэдэг нь л харин аймаар санагдаад байгаа юм. Ордны хамгаалалтынхан хажуугаараа өнгөрсөн даргад ёслосонгүй гэж банга хүртдэг улс “Баяр даргаа та тамхиа унтраана уу?” гэвэл үнсний сав духан дундуур нь нисээд ороод ирж магадгүй гэдгээ ч төсөөлөн эвлэгхэн хүсэх нь зүй болов уу. Хар хүний өмнөөс шар хүн гэж хэдэн ажилтанууд л Шарваа даргын өмнөөс гишүүдийн тамхитай үзэлцэх боллоо.
www.TSAG.mn Ц.Отгон
URL: