Өмгөөлөгч Л.Баттогтохыг ялалжээ
Өнөөдөр өмгөөлөгч Л.Баттогтоход холбогдох хэргийг Нийслэлийн нэгдүгээр шүүхэд авч хэлэлцсэн байна. Түүнийг бусдын нэр төрд санаатайгаар халдаж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр худал мэдээлэл цацаж гүтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн гурван сар 1 хоногийн баривчлах ял оноожээ.
Учир нь тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны 10-р сарын 29-нд хэвлэлийн хурал зарлаж, Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнийг хувийн өс хонзонгоор П.Өлзийсайханыг хэлмэгдүүлсэн хэмээн зарласан юм.
Мөн өмгөөлөгч Л.Баттогтохыг шалгалтын үеэр өмгөөллийн эрхгүй байсныг тогтоожээ.
ЧОЙ
URL: