Битгий шатахуун нөөцлөөч ээ, эдийн засгийн хувьд алдагдалтай шүү

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан шатахууны хангалттай нөөц байгааг хэлсэн байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 17 хоног, дизель түлш 13, АИ-80 бензин 39 хоногийн нөөцтэй байгаа нь хангалттай ажээ. Харин гадуур шатахуунууд ээлж дараалан хомсдож байна хэмээх мэдээлэл нь иргэдийн бензин нөөцөлж байгаатай холбоотой гэнэ. Хүмүүс наадмаас өмнө АИ-92-ийг ховордоно хэмээн цуу тарааснаас болж зохиомол хомсдол бий болоод байгаа хэмээн Д.Амарсайхан дарга ярьсан юм. Тиймээс тэрээр хүмүүст хандан хэлэхэд битгий хошуурч шатахуун нөөцлөөч ээ, эдийн засгийн хувьд ч танд алдагдалтай. Бензин удахаар ууршдаг юм. Ердийн үеийнх шигээ худалдан аваад хэрэглээд байхад ямар ч асуудалгүй. Ийм олон хоногийн нөөцтэй байгаа учир шагийн үнээр бензин худалдан авч шатах хэрэггүй шүү хэмээн хичээнгүйлэн зөвлөв.
Х.Өнөрсайхан
Niigem.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих