Ирэх пүрэв гаригт 4100 хүнд газар өмчлүүлнэ

9-29-11Нийслэлийн 52 байршилд газар өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа билээ.  Өнгөрсөн наймдугаар сард таван байршилд өргөдөл хүлээн авч, 15000 иргэн газар өмчлөх эрхтэй болсон.  Гэвч үүний 4100 хүн нь өргөдлөө өгөөгүй бөгөөд тэдний нэр дээр дахин сонгон шалгаруулалт нь явуулахаар боллоо. Дахин шалгаруулалт ирэх пүрэв гаригт болно. Дээрх байршлуудад өргөдлөө өгсөн ч сонгогдоогүй хүмүүсийн дунд сугалаа  явуулж эздийг тодруулах юм.   Мөн 52 байршлын дараагийн газруудыг ирэх сарын 10-нд зарлаж, иргэдээс өргөдлийг нь цахим хэлбэрээр хүлээн авахаар болжээ.

Эх сурвалж www.polit.mn

Т.ДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих