Халаалтгүй II төрөх эмнэлэг хаалгаа барихад хүрчээ
Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээх зардлын төлбөр болох 144 сая төгрөгийгII төрөх улсын төсвөөс гаргаж“Энхтулга” ХХК-аар дулаанаа хангуулж ажиллахаар гэрээ байгуулжээ. Харин“Улаанбаатар их дэлгүүр”-ийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн талбай хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон байна. Үүнтэй холбоотойгоорII төрөх эмнэлгийн удирдлага дэлгүүрийн удирдлагад газраа чөлөөлж өгөх, дулааны шугам сүлжээнд холбох шаардлага хүргүүлээд15 хоног өнгөрсөн байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй учир ийнхүү жагсаал хийхэд хүрсэн байна. Тэд тус дэлгүүрийн гадна“Эх нярай даарах ёсгүй”, “Төрөхөө хөлдөхөөс аваръя”, “Улаанбаатар их дэлгүүр” нийгмийн хариуцлагаа хүлээ” гэсэн лоозон барьж жагссан байлаа. Энэ үеэрII төрөх эмнэлгийн Бага эмч Б.Баярмаа “Үүний цаана олон мянган эх, нярай хохирч байна. Энд эмнэлгийн эмч, сувилагч асрагч нар бүгд ирсэн. Уг нь ээжүүдэд үйлчлээд ажлаа хийж байх атал дулаан шийдэгдэхгүйн улмаас арга буюу жагсаал хийхэд хүрлээ. Манай эмнэлэг25-27 хэмийн дулаантай байсан бол одоо10 хэмийн хүйтэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа эмэгтэйчүүд гэрээсээ хөнжил авчирч байна. Дулааны шугамд залгахгүй өвөлжвөл эх, нярай эндэх аюултай. Иймээс бид“Улаанбаатар их дэлгүүр”-ийг талбайгаа чөлөөлж дулааны шугам сүлжээтэй холбохыг шаардаж байна” гэлээ. Дэлхийн хүн амын тоо секунд тутамд нэгээр нэмэгддэг бол манай улсад дунджаар долоон минут тутамд шинэ иргэн өлгийдөн авдаг байна. Өөрөөр хэлбэл, хоногт200 шинэ иргэн хүлээн авдаг гэсэн үг. 2015 он гарснаар манай улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж байна. Үүнээс24 жилийн өмнө буюу 1990 онд хоёр дахь сая иргэнээ өлгийдөн авч байсан. Нийслэлийн хамгийн том дүүрэгт тооцогддог Сонгинохайрхан дүүргийн эхчүүд тус эмнэлэгт харьяалагддаг аж. Он гарснаас хойш5900 эх хүлээн авч4500 гаруй эх амаржсан байна. Өнгөрсөн жил халаалтгүйн улмаас өрөө болгондоо халаагуур залгаж өвөлжсөн тухайгаа эмнэлгийн ажилтнууд хэлж байв. II төрөх эмнэлгийн дутуу тээлтийн тасгийн эрхлэгч Э.Эрдэмч“Эх нярай даарах нь хамгийн хэцүү асуудал. Нярай даарснаас болж эндэх аюултай. Үүнийг“Улаанбаатар их дэлгүүр”-ийн захиргаа мэдэж байгаа гэж бодож байна. Энэ дулааны асуудлаа нэн тэргүүнд шийдэхгүй бол жагсаал цаашид үргэлжлэх болно. “Улаанбаатар их дэлгүүр”-ийн захирал Г.Сүхээ үйлчлүүлэгчдийн худалдан авах чадварт өөрчлөлт орно гэж ярьж байна. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд уг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэв. Энэ жилийн хувьд судалгаагаар3000 гаруй эх тус эмнэлэгт хандах тоо гарчээ. Хэрэв II төрөх эмнэлэг үүд хаалгаа барихад хүрвэл эдгээр3000 эхийн асуудал хүнд байна гэдгийг тэд мэдэгдсэн. Тус эмнэлгийн ажилтнууд“Улаанбаатар их дэлгүүр”-ийн захиргаанд бичгээ хүргэхээр үүдэнд нь очсон боловч хамгаалалтын алба оруулахгүй байснаар байдал илүү хурцадсан. Дөч орчим минут хүлээсний эцэст “Хойд хаалгаар оруул” гэсэн заавар хамгаалагчид ирэхэд эмч ажилтнууд тэдний хүнд сурталд нэлээд бухимдаж буйгаа илэрхийлж байлаа. “Улаанбаатар их дэлгүүр”-ийн захирал Г.Сүхээ“II төрхийн энэ асуудлаар би дөнгөж сая эрүүл мэндийн газартай уулзаад ирлээ. Дулааны асуудал дээр манай худгаас авахаар шийдвэрлэсэн юм байна лээ. Дулааны шугам сүлжээ бол хаанаас авах цэгийг нь зааж өгдөг. Гэхдээ өмнө нь энэ талаар ямар ч асуудал ярихгүй явсаар энэ сарын15-ны өдөр“Танай үүд хаалгыг хааж, урдуур чинь шугам тавина” гэж мэдэгдсэн. Дулааны бүх асуудал шийдэгдээд, бүх газрууд дулаанаа авчихсан байхад ийм асуудал ярьж болохгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ бид аль болох бүтэх талаас нь хүлээн авч, холбогдох газартай нь ярьсан. Шийдэж болох гарцыг хайж байна. Тэр төсөв төлөвлөгөөний газар нь манайд ямар байдлаар шийдэж өгөх юм, болох уу үгүй юү гэдгийг нь шийдсэний дараа бид шугам тавих асуудлыг шийднэ. Эмч хүмүүс учраас инженер техникийн асуудлыг мэдэхгүй байна. Би хувьдаа худгаасаа өгье гэж ярьсан. Гэхдээ манай байгууллагад нөлөөлөхгүйгээр зургаа гаргаад ирээч ээ гэдгээ би хэлсэн” гээд тэрбээрII төрхийн эмч ажиллагсдын энэхүү үйлдлийг “Өдөр алдаж шөнө” гэгчээр оройтсон үйлдэл байна, та нар долоо, наймдугаар сард юу хийсэн юм бэ гэж буруутгаж байлаа. Тэгвэл ийнхүү оройтсон шалтгаан нь“Тус шугам тавиулах ажлын төсөв өнгөрсөн долдугаар сард батлагдсан. Нэг сарын хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэх, шугам тавих компаниа шийдэх гээд багагүй ажил орсон. Шугам тавих ажил14 хоног болно. Харин“Улаанбаатар их дэлгүүр”-ийн захиргаанд эх нярайг өрвөдөх ямар ч сэтгэл алга” хэмээж байв. МөнII төрөх эмнэлгийн эмч ажилтнууд шаардах бичгээ ЭМЯ-нд хүргүүлсэн ч одоогоор хариу ирээгүй байгаа гэдгээ илэрхийлж байв. Жагсаалд тус эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд цуг оролцсон юм. Тэд “БиII төрх эмнэлэгт насаараа ажилласныхаа хувьд бүх үйл ажиллагааг нь мэднэ. II төрөх эмнэлэг нь байгуулагдсанаас хойш 59 жил болж байна. Энэ эмнэлгийн дулааныг шийдэхээс гадна төрөх эмнэлгийн хашааг тэлэх ёстой. Эх нялхсын төлөө ажилладаг байгууллага өнөөдөр хөлдөх дээрээ тулна гэдэг байж боломгүй асуудал. Тиймээс барилга орон сууц барихын оронд төрөх эмнэлгүүдээ өргөтгөж шинэчлэх хэрэгтэй шүү дээ” гэж байлаа.
Ц.Оюунтунгалаг
- See more at: http://www.unen.mn/content/40214.shtml?alias=unen#sthash.W4v3UwsA.dpuf
URL: