Тархи шилжүүлснээр 200-300 жил наслах боломж бий
АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэдийн хийсэн судалгаагаар хүний уураг тархи өнгөрсөн 30 мянга гаруй жилийн турш аажмаар агшин жижгэрсээр байгаа ажээ. Хэдий тийм боловч орчин үеийн хүний тархи шиг ийм ухаалаг оюуны чадамж үгүй юм.
Хүний тархи хэмжээний хувьд 17 мянган жилийн өмнө хомо сапиенс буюу босоо явагч хүний тархины тойрог 1359-1500 см байжээ. Харин одоогийн хүний тархитай харьцуулахад бодож сэтгэх чадвар тухайн үеийн хүн дүрст босоо явагчдын хувьд сэтгэлгээний чадамжийн арван хувьд ч хүрэхгүй байсан аж.
АНУ-ын Мичиганы их сургуулийн профессор Жонн Хаукс “Хүний тархийг судлахын тулд хамгийн эхлээд нүдний ухархайг сайтар шинжлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд 30 орчим мянган жилийн өмнө хүн дүрст босоо явагчдын эмэгтэй хүний тархи эрчүүдийг бодоход арай жижиг байсан. Харин хувьсалын явцад эрэгтэй, эмэгтэй хүний тархины диаметр ижил түвшинд очсон. Энэ нь тэд хамтдаа амьдрах болсон үеэс эхлэлтэй” гэжээ.
Уг судалгааны багийнхан Европ, Дундад Ази, Төв Азиас олсон эртний хүмүүсийн гавлын яснууд дээр дүн шинжилгээ хийсэн байна. Ихэнх антропологчдийн судалж тогтоосноор тархины үйл ажиллагаа Европт хожуу, Дундад Азид дараа нь, Төв Азид хамгийн түрүүнд сэтгэх чадвартай болж эхэлсэн гэнэ. Харин сүүлийн 10 мянган жилд хүн төрөлхтний нийгэмших явцтай зэрэгцэн тархиных нь хөгжил илүү хурдацтай явагдсан байдаг аж.
Эрэгтэй хүний уураг тархи эмэгтэй хүнийхээс хэмжээгээрээ 8-13% орчим том гэсэн судалгааны хариу гарчээ. Английн Кембрижийн их сургуулийн судалгааны баг 1990-2013 хооронд сэтгэл зүйн шинжлэх ухааны 218 эрдэм шинжилгээний өгүүлэл судалгааны бүтээлд дүн шинжилгээ хийсний дүнд дээрхи дүгнэлтэд хүрчээ.
Гэсэн хэдий ч хүний тархины их багын хэмжээ нь хүний сэтгэн бодох чадварт огтхон ч хамааралгүй юм байна. Жишээ нь дэлхийн хамгийн том нас биед хүрсэн халимны тархи 9000 грамм бөгөөд нас биед хүрсэн хүний тархи 1300-1500 грамм орчим байдаг бөгөөд халимны уураг тархи хүнийхээс 6 дахин том байдаг байна.
Хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсон өөрсдийн бодит түүхийг мэдэхийн тулд элэнц хуланц, эрт дээр үед амьдарч байсан төрөл төрөгсдөөсөө асуухыг хүссэн олон асуулт байдаг. Энэ хүсэл мөрөөдөл нь XXI зуунд биелэх боломжгой болоход ойртжээ.
Эрдэмтэд хүний оюун санаа тэр дундаа хүний тархи тухайн хүнийг нас барснаас хойш 200-300 жилийн туршид бодит мэт амьдрах боломжтойг судалж тогтоосон байна. Энэ сэдвээр олон улсын эрдэмтдийн баг ажиллаж байгаа бөгөөд үүн дотроос ОХУ-ын Нейрофизиологийн лабораторийн тэргүүн, биологич Александр Каплан энэ тал дээр нэлээд нухацтай, үндэслэлтэй туршилтууд хийсэд байна.
Түүний үзэж буйгаар хүн нас барсан ч түүний тархи буюу оюун ухааныг шинэ биед шилжүүлэн суулгах замаар урьдах амьдралаа үргэлжлүүлэх боломжтой аж. “Тэрээр амьдрах чадваргүй болсон биеэс уураг тархийг нь авч өөр биед шилжүүлэн суулгах боломжтой. Ер нь хүний уураг тархи биеэсээ илүү урт амьдрах чадвартай байдаг. Хэрвээ бид уураг тархийг амжилттай шилжүүлэн суулгаж чадвал хүн төрөлхтний амьдрал илүү урт болно” гэжээ.
Түүний хэлснээр тархи шилжүүлэн суулгахад хамгийн чухал нь биотехнологийн шийдэл гэнэ.
“Одоогоос 30-40 жилийн өмнө анх удаа нохойны тархийг өөр нохойд суулгах мэс засал хийгдэж байсан. Туршилт хэдийгээр амжилттай болсон ч ийм туршилтыг дахин хийлгүй өдий хүртэл хойшлуулсан.
“Энэ туршилтыг олон улсын зүгээс болон сайн дурын байгууллагууд, нийгэм эсэргүүцсэн юм” гэж Александр Каплан хэлжээ. Түүний тайлбарласнаар тархийг шинэ биед суулгаснаар тухайн оюун ухаан өмнөх амьдралаа хэвийн үргэлжлүүлж, цаашлаад биеэ удирдаж ажил хөдөлмөр ч хийж болох гэнэ.
Ю.Энх-Эрдэнэ
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: