Өнөөдөр жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр болж байна

emЖирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийг манай улс 2007 оноос эхлэн 7 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ өдөр нь залуучуудын жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар зөв шийдвэр гаргах, жирэмслэлт бүр хүссэн байхад хувь нэмэр оруулах зорилготой юм байна.Жил бүр дэлхий дээр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41% буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт, мөн жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа бөгөөд энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлж байгаа ажээ.

Тиймээс эл өдрийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Мари Стопс Олон улсын байгууллага хамтран “Хүүхэд бүр хүссэн байх ёстой” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг угтан оюутан залуучуудын дунд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн талаарх мэдээлэл сургалт, суртадчилгааг 9 сарын 10-22-ны хооронд 1000 оюутны байр I, II, Батлан хамгаалахын их сургууль, ШУТИС, МУБИС-ын дотуур байр болон хичээлийн байранд зохион байгуулсан юм байна.

Мөн дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
• 9 сарын 26-ны өдөр “Үндэсний мэдээллийн төв”- Зууны мэдээ сонины байранд 11-12 цагт Хэвлэлийн бага хурал болно.
• 9 сарын 23, 24 нд БЗД-ийн Татварын хэлтэсийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд олонхи ажилладаг ажлын байранд мөн Гүнж төвтэй хамтран өсвөр насны охидын дунд ЖХЭХ-ийн талаар сургалт сурталчилгаа зохион байгуулна.
• 9 сарын 22-27-ны өдөр Цахим хуудсаар ЖХЭХ-ийн талаар мэдээлэл хүргэнэ.
• 9 сарын 22-27-ны өдөр Гэр бүл төлөвлөлтийн ач холбогдол, ЖХЭХ-ийн талаарх цуврал нийтлэл – goolingoo.mn
• 9 сарын 22-26 “Хүүхэд бүр хүссэн байх ёстой” инстаграммын уралдаан
• 9 сарын 26-ны өдөр Мари Стопсын эмнэлэг, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл”-ийн “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулагдаж, иргэдэд зөвлөгөө өгч, ЖХЭХ үнэ төлбөргүй олгоно.
• 9 сарын 26-ны өдөр “Хүслээр ирсэн бэлэг” уулзалт, ярилцлага – Aroma Cafe-д болно.
• 9 сарын 27-ны өдөр 10:00-13.00 цаг “Гэр бүл төлөвлөлтийн өртөө”- зөвлөгөө мэдээлэл өгнө. Энэ үйл ажиллагаа Чингисийн талбайд зохион байгуулагдана.

Aroma Cafe-д 2014 оны 9 сарын 26-ны өдөр зохиогдох “Хүслээр ирсэн бэлэг” арга хэмжээ нь нэг талаас гэр бүлийн сэтгэл зүй нөгөө талаас гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслийн талаарх лекц, уулзалт, ярилцлагыг анх удаа хамтран зохион байгуулж байгаагаар онцлог юм. Энэ үйл ажиллагаанд Гэр бүл төлөвлөлтийн олон улсын сургагч багш, эмэгтэйчүүдийн их Д.Энх-Оюун, Б.Цэвэлмаа, Гэр бүл, сэтгэл судлалын доктор Г. Наранбаатар нар оролцох юм байна.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих