УБЕГ-ынхныг хуурамч бичиг баримтын хэргээр шалгаж байна

УБЕГ бол Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт үйлдвэрлэж иргэдэд олгож байгаа цорын ганц байгууллага. Эднийхээс Монголын төдийгүй гадаад улсын иргэд хуурамч үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авсан жишээ олон төдийгүй ийм төрлийн хэргээр УБЕГ-ынхан байнга хэл аманд өртдөг. Саяхан УБЕГ-ын арваад ажилтныг цагдаагийн байгууллага хуурамч бичиг баримт гаргасан хэргээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Хар тамга даруулж аль нэг улсын визэнд орох боломжгүй болсон иргэд УБЕГ-ын ажилтнуудад л хандахад болдог гэсэн яриа бий. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Цэлмэг
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL: http://www.fact.mn/18535.html

Tags:

Сэтгэгдэл бичих