Л.Гансүх шүүхийн шийдвэрээс хамаарч өлсгөлөн зарлана гэнэ

Л.Гансүх“Нүүрс” хөтөлбөрөөс ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас 3,6 тэрбум төгрөгийг завшсан хэргээр барьж хориод яг хоёр сарын нүүрийг үзэж байна. Гэвч одоогоор түүнийг нь нотолсон зүйлгүй л цагдан хорисоор байгаа бөгөөд ар гэрийнх нь түүнд ихээхэн дургүйцэн өнөөдөр болох дүүргийн шүүх хуралдааны үеэр жагсаал зохион байгуулах гэж байна гэсэн мэдээлэл ч гараад байна.

Энэхүү хуралдаанаар түүнийг хорих хугацааг сунгахаар шийдвэл Л.Гансүх өлсгөлөн зарлана гэдгээ өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан илэрхийлээд байгаа.

Түүний өмгөөлөгч удаа дараа хэвлэлийн бага хурал хийж буруугүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

 

 

ЧОЙ /BOLOD.MN/


URL:

Сэтгэгдэл бичих