“Үндэсний Дата Төв” улсын мэдээллийн санг BIG DATA хэлбэр лүү шилжүүлж нэг дор төвлөрүүлнэ

imagesМонгол Улсын “Үндэсний Дата Төв” УТҮГ нь 2009 онд байгуулагджээ. Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн төрийн байгууллагын цахим шуудангууд, түүний серверүүд, цахим хуудас гэх зэрэг өгөгдөл мэдээллийг байршуулж үүрлүүлэн ажилладаг байсан юм байна. Харин 2013 оноос төрийн байгууллага бүрийн мэдээ мэдээллийг төвлөрүүлж, эмх замбараагүй олон тусдаа газар байршиж байсан мэдээллийн санг эмх цэгцтэй, мэдээллийн давхардлыг арилгаж, уг цэгцэрсэн мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай албан байгууллага, хувь хүнд цаг хугацаа, орон зайг үл хамааран хүргэх зорилгоор төрийн цахим дата, мэдээллийг нэг дор төвлөрүүлэн төрийн мэдээллийн солилцооны төв болохоор үйл ажиллагааа явуулж байна. Тус байгууллага нь өнгөрсөн хугацаанд дата төвийн дараах үечлэлээр ажилласан бөгөөд цаашид BIG DATA хэлбэр лүү шилжин ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих