Цэцэрлэгийн хүүхдүүд хоолноосоо хорджээ

10989_9845_5387749Хичээлийн шинэ жил эхлэснээс хойш сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хордсон гэх мэдээлэл хэд хэдэн удаа гарлаа.  Тэгвэл Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд энэ сарын 24-ний оройноос халуурч, суулган хордлогын байдалтай байгаа аж.  Одоогийн байдлаар таван хүүхэд  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 35 хүүхдийг гэрээр эмчийн хяналтад авсан гэх мэдээлэл байна. Мөн зургаан хүүхдийн бие хүндэвтэр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гэдэсний хурц халдварт өвчний халдвар аваад байгаа аж. Тус цэцэрлэгийн хоолны дээжээс шинжилгээ авсан байна.

www.unen.mn

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих