Ногоон ажлын байрыг тодорхойлох туршилт судалгаа хийгдэнэ
ҮСХ-ноос ногоон ажлын байрыг тодорхойлох туршилт судалгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн туслалцаатайгаар явуулахаар бэлтгэж эхэлжээ. Туршилт судалгаа нь өрхөд суурилсан, аж ахуйн нэгжид суурилсан гэсэн 2 хэлбэрээр явагдах бөгөөд үр дүнг 2015 оны эхний хагаст гаргахаар төлөвлөж байна.
Манай улс Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдсэнээр “Ногоон хөгжлийн бодлого”-оо тодорхойлж, уг бодлогыг Монгол УИХ-аар 2014 оны 6-р сард батлуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа юм байна. Энэхүү ногоон хөгжлийн бодлогын баримт бичигт ногоон ажил эрхлэлт буюу ногоон ажлын байрыг дэмжих бодлого нь стратегийн нэг гол зорилт болж тусгагдсан ажээ.Түүнчлэн НҮБ-ын Статистикийн хэлтсээс “Ногоон эдийн засагт шилжих явцыг үнэлэх нь” төслийг эхлүүлж, Ази номхон далайн бүсээс хамрагдах 4 орны нэгээр Монгол улс сонгогдсон байна. Уг төсөл нь ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийн системийг бий болгох зорилготой ажээ.
А.БИЛГҮҮН
URL: