12 настай охины аминд хүрсэн цагдаад 3-5 жилийн хорих ял онооно

20140926014543Энэ сарын 10-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Таван буудлын зам дээр Цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр замын урсгал сөрж яваад 12 настай охины аминд хүрсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа.  Осол гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч ахлах ахлагч Ц.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа аж.

Энэхүү зүйл ангид “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Н.Нараа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих